Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, "Жакарта-2018" Азийн наадмын аварга, Азийн хошой алтан медальт, гавьяат тамирчин "Чингис хаан" Эрдэнэбатын Цэндбаатар таван тулаан хийж, нэг ч ялагдаагүй байгаа. Уг таван тулааны гурав нь хүнд цохилтоор дууссан. Тэгвэл тэр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотын "Sony Hall"-д хийнэ. Супер өдөн жинд түүний өрсөлдөгч нь "Динамит" хочит Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадо (20-9-6, 7 КО). Тэдний тулаан нийт 8 раунд үргэлжилнэ.
Э.Цэндбаатар хамгийн сүүлд хоёрдугаар сарын 23-нд "Sony Hall"-д Никарагуагийн Жованни Гутьеррестэй хийж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан билээ. Тулаанчын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)