Өмнөд судан дахь Монголын энхийг сахиулагч нар модон барилдаанаар шилдгээ тодруулна
Модон барилдаан манголд хожуу нэвтэрсэн ч хурдацтай хөгжиж буй спортын төрөл. Монголын тамирчид тив, дэлхийн аварга шалгарлуулах тэмцээнд хүч түрэн өрсөлдөж байгаа нь холбооны удирдлагуудын ажлын зөв зохион байгуулалттай салшгүй холбоотой. Эх орондоо энэ спортыг эрчимтэй хөгжүүлэхээр хүчин зүтгэж байгааг мэдэх хүн олон.
Тун удахгүй Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах бол зургадугаар сард монголд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах сураг дуулдлаа. Тивийн хамгийн шилдэг модон барилдаанчийг дэргэдээс нь үзэх завшаан тохиох нь.
Мөн энэ сарын сүүлээр Өмнөд судан улсад Монгол улсаа төлөөлөн алба хааж буй зэвсэгт хүчний залуус модон барилдаанаар өрсөлдөх юм байна. Энхийг сахиулагч нарын дунд хоёр дахь удаагаа энэ спортын төрлөөр тэмцээн зохион байгуулах гэж байгаа нь энэ. Өмнөх тэмцээн 2020 онд болоход 970 алба хаагч өрсөлдөхөд Архангай аймгийн Н.Ганболд гэгч залуу түрүүлж, Завханы А.Мандалсүрэн дэд байрт эзэлж байжээ.