Ц.Анударь, О.Төгөлдөр нар хийн гар бууны төрөлд түрүүлэв
Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд болж байна. Өчигдөр хийн гар бууны 10 метрийн холимог багийн 22 хос, 44 тамирчин өрсөлдөхөд “Хангарьд” спорт хорооны тамирчин Ц.Анударь, О.Төгөлдөр нар түрүүлэв. Харин дэд байрт А.Буяндэлгэр, Э.Бадамгарав орсон бол Э.Хишигдэлгэр, Г.Батхишиг нар гуравдугаар байрт орлоо. Энэ тэмцээн их чухал. 2023 оны Азийн АШТ, ДАШТ, Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрх олгох сорилын нэг юм. Дээрх тэмцээнд гурван тэмцээний үр дүнг харгалзах тамирчдыг сонгох юм байна.