Тайландын нийслэл Бангкок хотод зургаан хоног үргэлжилсэн усанд сэлэлтийн "Thailand Age Group Swimming Championships" олон улсын тэмцээнд Монголын эгч, дүү тамирчид гялалзсан амжилт үзүүллээ. Тухайлбал, тус тэмцээний 50 метрийн есөн зай төрөлд таван алт, нэг хүрэл медаль хүртэж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Б.Энххүслэн хоёр зай төрөлд 2023 оны ДАШТ-д оролцох эрхээ авч Б цагаа белүүлсэн нь Монголын усанд сэлэлтийн спортын анхдагч амжилт болж байна.