Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловтой барилдахаар шалгарсан.
Манай бөх алтан медалийн төлөө Ираны бөх 2022 оны дэлхий, Азийн аварга Рахман Амузадтой барилдсан нь ДАШТ, олимпын наадмын өмнөх томоохон сорилт болов.
Эхний үед манай бөх Ираны аваргыг огт юм хийлгэсэнгүй. Торгуулиар нэг оноотой тэргүүлж явлаа. Харин хоёрдугаар үед иран бөх ажиллаж эхэлсэн. Т.Тулга гарт хий эргэхдээ хий гаргаж, ардаа гаргаад хоёр оноо алдсан. Нэмж торгуулаад 30 секунд оноо авалгүй, оноо 1:3 болсон юм. Үлдсэн хугацаанд урагш явж, тасралтгүй ажилласан ч оноо авч чадсангүй ялагдлаа. Энэ нь түүний анхны Азийн аваргын медаль болж байна.
Л.Сайнаа