Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243 дугаар анги Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын газартай хамтран хилчдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжихэд чиглэн волейболын дугуйланг ангийн төвд хичээллүүлж байна. Дугуйланг волейболын спортын мастер, багш дасгалжуулагч Д.Сэлэнгэ удирдаж байгаа бөгөөд ангийн алба хаагчдаас гадна хилчдийн хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа юм. Тус дугуйланд хилчид хоёр дахь сардаа хичээллэж байна.