Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловтой барилдахаар шалгарлаа. Манай улсын бөх орой Ираны бөх Рахман Амузадтай алтан медалийн төлөө барилдах бөгөөд учраа бөх нь Азийн аварга болж байсан юм.