Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр ялав. Тэрбээр хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловтой барилдана.
Харин 70 кг-ын жинд барилдсан Г.Ханбүргэд Японы бөхөд 15:9-өөр ялагдлаа.