Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж байна. Манай улсын охидын шигшээ баг амжилт арвинтай дуусгасан бол олимпын өмнөх жилийн тивийн тэмцээн гэдэг утгаараа бусад орны багууд ч шилдгүүдээ илгээсэн байна.
Монгол тамирчдаас дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхоныг онцлохгүй байхын аргагүй. Тэр тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцоогүй таван жил болсон гэхэд тун сайн барилдлаа. Түүний барилдааны мэдрэмж сэргэж байна. Тивийн дэвжээнээс гурав дахь медалиа атгасан нь бахдууштай.
Өмнө нь Астана болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэхдээ арай бага жинтэй байв. Харин Бишкект 2018 онд болсон тэмцээнээс 62 кг-ын жинд алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлсэн юм.
Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхоны чөлөөт бөхийн “Астана-2023” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеийн онцлох зургуудыг хүргэж байна.
Сэтгэгдэл (1)