Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх, аймгийн заан Баасандоржийн Бадрал бол том цолтой бөхчүүдийн “аранга” юм. Тэр өнөөдөр 30 нас хүрч байна. Биеэр жижиг ч хэр баргийн бөхөд бярдуулдаггүй, дайчин барилддаг. 2012 онд сумын заан цол хүртэж, дараа жил нь цолоо баталсан. Энэ үеэс бөхийн зам руу эргэлтгүй орсон.
Аймгийн цолтны их бүлд 2019 онд хаалга тогшин орохдоо харцага цолтой ирэв. Бөхийн хүрээнийхэнд энэ мөчөөс танигдаж эхэлсэн. Харцага цолтойгоор бол гурван жил барилджээ. Бөхийн өргөөнд сүрхий барилддаг ч наадам жаахан одтой муутай хүн. Өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн нь бас чамлагдах.
Харин тэр хэдхэн хоногийн өмнө Архангай аймгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх барилдаанд цойлох шиг болсон. Гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа, дөрвийн даваанд залуу харцага Б.Цэдэнсодном, тавын даваанд аварга П.Бүрэнтөгсийг давж шөвгөрсөн. Тэр өдөр олон сайчууд түүний дайралтад тэсээгүй.
Сэтгэгдэл (1)