Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхзул дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад их мастерын болзол хангасан нь 2022 он юм. Тэр их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын долоо дахь эмэгтэй шатарчин болсон.
Тэгвэл өчигдөр Т.Мөнхзулын олон улсын их мастер цолыг дэлхийн шатрын холбоо албан ёсоор баталжээ.
Т.Мөнхзул нь 2019 онд насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Монголын шатрын түүхэн дэх цор ганц тивийн чанартай медаль юм.