Архангай аймаг хэзээнээсээ эрэмгийн хүчтэй бөхчүүдээрээ алдартай нутаг. Таван аваргатай анхны аймаг юм. Тус аймаг энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд хэн түрүүлэх нь бөхийн хүрээнийхэнд сонин. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн тэгш ойн баяр наадамд хэн түрүүлсэнийг хүргэе.
1973 оны Архангай аймгийн түүхт 50 жилийн ойн наадамд Хотонд сумын харьяат, улсын заан Ч.Гочоосүрэн, 1983 оны 60 жилийн ойд улсын начин Г.Жалаа, 1993 оны 70 жилийн ойд улсын заан Д.Хишигдорж, 2003 оны 80 жилийн ойд дархан аварга Г.Өсөхбаяр, 2013 оны 90 жилийн ойд аварга Ч.Санжаадамба нар түрүүлсэн байна.
Тэгвэл өнөө жил хэн түрүүлэх бол хэмэээн Архангайчууд төдийгүй бөхийн хүээнийхэн чих тавин хүлээж буй. Улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан С.Сүхбат, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар түрүүлэх бөхийн таамагт шууд бууж байна.
Дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд Д.Рагчаа нар ёсыг бодож, цолоо дуулах биз, харин аварга Ч.Санжаадамбын бэлтгэл сургуулилт сайжирбал түрүүлэхийг үгүйсгэхгүй. Улсын баяр наадмын дайтай барилдаан болох биз.