Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон хагас шигшээ барилдаанд БНХАУ-ын Луо Жюаныг 7:4-өөр ялсанаар алтан медалийн төлөө Киргистаны бөхтэй барилдахаар боллоо. П.Орхон гавьяат чөлөөт бөхийн Ази тивийн дэвжээнд таван жилийн дараа эргэн ирсэн анхны барилдаандаа медаль хүртэж буй нь энэ. Гавьяат тамирчин П.Орхон 2014 онд Астанад болсон тус тэмцээнээс мөнгө, 2018 онд Бишкект болсон тус тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Энэ түүний гурав дахь Ази тивийн тэмцээний финал юм.
Сэтгэгдэл (5)