Боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 11-16-нд болж байна. Тэмцээнд нийт 120 тамирчин (эрэгтэй 157, эмэгтэй 63) тамирчин өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээн нь удахгүй болох Зүүн Азийн залуучуудын боксын тэмцээний гол сонгон шалгаруулалт гэдгээрээ онцлогтой. Энэ рингэнд олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, мэргэжлийн боксын дэлхийн аварга, олимп, дэлхийн хошой мөнгөн медаль Н.Төгсцогт, олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай нарын шилдэг ширэн бээлийтнүүд тулалдаж, спортын замналаа эхлүүлж байсан юм.