Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон Энэтхэгийн бөх С.Сонам цэвэр яллаа. П.Орхон гавьяат чөлөөт бөхийн Ази тивийн дэвжээнд таван жилийн дараа эргэн ирсэн анхны барилдаан энэ байв. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын Луо Жюаньтай барилдах юм.