Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байгаа бөгөөд манай улсаас 20 бөх өрсөлдөж байна. Өнөөдөр 72 кг-ын жинд Монголын бөх Э.Даваанасан дунд шөвөгт урд хөршийн Жан Чяныг 9:6-аар ялсанараа хагас шигшээд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-д хоёр үзүүрлэсэн дэвжээний эзэн орны бөх Жамила Бакбергенова юм.