Орхон аймгийн Жаргалант суманд суугаа волейболын тус аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион амжилттай байгууллаа. Хоёр дахь удаагийн энэ тэмцээнд есөн багийн нас насны 70 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Баянзүрх дүүрэг, Жаргалт сумын багууд эхний байрыг эзлэв. Суугаа волейболын спортыг орон нутагт хөгжүүлж, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгыг агуулж байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор Д.Ганбат, эмэгтэй шилдэг тоглогчоор Ч.Наранцэцэг нар тодорчээ.