Эрлинг Хааланд Аваргуудын лигийн эхний 26 тоглолтдоо 34 гоол оруулсан нь өөр хэний ч үзүүлж байгаагүй амжилт юм. 2022-23 оны хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд үргэлжилж байгаа энэ цаг үед буюу урд шөнө болсон тоглолтод Манчестер Сити баг Байерн Мюнхен багийг 3:0 харьцаатайгаар бут ниргэж, нэг улиралд Премьер лигийн тоглогчийн онооны дээд амжилтыг эвдсэн Эрлинг Хааландыг "мангас", "араатан" хэмээн хочилж эхэллээ
Өнгөрсөн оны сүүлээс Английн Премьер лигийн Манчестер Сити багт хүчин зүтгэж эхэлсэн, 22 настай Норвеги довтлогч шөвгийн наймын уг тоглолтод гоолдож, Английн лигт тоглосон эхний улиралдаа ховор амжилтын эзэн болоод байна. Урд шөнө хийсэн гоол нь түүний энэ улиралд Ситигийн төлөө оруулсан 45 дахь гоол оруулсан нь 39 тоглолтын дараах үр дүн юм. Энэ нь Премьер лигийн бүх тэмцээнд оролцсон тоглогчдын үзүүлсэн амжилтаас хамгийн дээд амжилт нь болоод буй. Тэрбээр 2020-2022 онд Боруссия Дортмунд багт байхдаа Германы аварга Байерны эсрэг долоон тоглолт хийсэн ч огт хожиж байгаагүй ажээ.
"Баг бүр энэ тоглогчоос айх ёстой, учир нь тэр бол зүгээр л мангас. Тэр бол араатан. Манчестер Сити түүнийг авсанд баяр хүргэе" гэж Байерн болон Германы довтлогч асан Марио Гомес BT Sport-т ярьжээ.