“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны тавдугаар тойргийн барилдаан өчигдөр дууслаа. Булган-Завхан аймгийн багууд өрсөлдсөнөөс анхдагчийн өлгийн нутгийнхан ялалт байгуулсан. Ингэснээр тэд “Алтан цом”-ын тэргүүн эгнээнд Архангай аймгийн хүчтэнгүүдтэй зэрэгцэж ирлээ.
Архангай-Булган аймгийн багуудаас ялагч тодрох нь улам лавширч, өрсөлдөөн өдөр ирэх тусам ширүүснэ. Булганы бөхчүүд өчигдөр Завханы багийг төвөг багатайхан ялсан нь өрсөлдөгч Архангай аймгийн зарим дэмжигчдэд таатай байгаагүй нь ил гарав.
Энэ талаар дархан аварга Г.Өсөхбаярын дүү Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын газрын дарга, улсын харцага Г.Батбаяр цахим хаягтаа “Булганы бөхчүүдтэй Баянхонгор, Завханы бөхчүүд яагаад барилдахгүй байна” хэмээн бичсэн нь дээрх Баянхонгор, Завханы бөхчүүд Булганыханд бууж өгсөн гэх утга харагдана.
Завханы дэмжигчид ч бөхчүүдийнхээ үзүүлсэн амжилтад сэтгэл дундуур байна. Булганы бөхчүүд хүчирхэг өрсөлдөгч Увс аймгийн багийг ялж айдгаа авдартаа хийсэн бол Архангайн бөхчүүд энэ баасан гарагт Увсын хүчтэнгүүдтэй хүч үзэх том сорилын өмнө ирлээ.
Сэтгэгдэл (18)