Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд 25 тамирчин цэцээ сориход Ш.Буянзаяа түрүүлж, Э.Даваахүү, О.Төгөлдөр нар удаалав. Энэ тэмцээн бол 2023 оны Азийн АШТ, ДАШТ-д оролцох эрх авахад нөлөө үзүүлэх тул тун хариуцлагатай юм.