Урин хавар ирж халуун орныг зорьсон нүүдлийн шувуудын түрүүч Ганга нуурандаа ирлээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуур бол хун шувуудын өлгий юм. Одоо нүүдэллэх хамгийн тохиромжтой үе нь. Хун шувуудыг халуун орноос эргэн ирэх энэ үеийг тааруулан гадаад дотоодын жуулчид сонирхолдоо хөтлөгдөн тус нуурыг зорих нь элбэгших болсон. Иймд тус нуурын ойр орчмыг хамгаалах ажлыг зайлшгүй хийх хэрэгтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.