Монголын буудлага спортын холбооны цомын хоёрдугаар шатны тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд болж, 10 метрийн тирэнд хийн гар бууны төрлөөр явагдлаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 53 тамирчин цэц мэргэнээ сориход Ц.Анударь (247.8 оноо) түрүүлж, Э.Хишигдэлгэр (242.8 оноо), Г.Хэрлэнцэцэг (241.4 оноо) нар удаалав. Ц.Анударь нь “Токио-2020” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон өсөж яваа тамирчин юм.
Харин манай улсын шилдэг буудагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 26 дугаар байрт орсон байна. Энэхүү тэмцээн нь 2023 оны Азийн АШТ, ДАШТ-д оролцох эрх авахад нөлөө үзүүлэх нэг сорил юм.
Б.Бат
Сэтгэгдэл (1)