Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Grassroots cup” өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны Футзалын ордонд хоёр дахь өдрөө болж байна.
Тэмцээн 10, 11, 12 гэсэн насны ангилалд болж байгаа бөгөөд 10 хүртэлх насны ангилалд 33 багийн 441 тоглогч, 11 насанд 228 тоглогч, 12 насанд 342 тоглогч оролцож байна. Бяцхан хөлбөмбөгчид маань тэмцээндээ шамдан бэлджээ, эцэг эхчүүд ч энэ тэмцээнийг талархан хүлээн авч байна.
Маргааш өндөрлөх тус тэмцээний хамгийн их оролцогчтой нь 10 хүртэлх насанд 441 тоглогч оролцож байгаа нь хөлбөмбөгийн спортоор шимтэн хичээллэх хүүхэд багачууд ихсэж буйг илтгэж байна. Бяцхан хүүхдүүдийн хожлын дүүрэн баяр, ялагдлын гашуун нулимстай тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөх юм.
Б.Бат