“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны тавдугаар тойргийн өрсөлдөөн өндөрлөх шатандаа орлоо. Өчигдөр Баян-Өлгий аймгийн баг Баянхонгорын бөхчүүдийг 13:12-оор ялсанаар хүснэгтийн долоод бичигдэж байна. Харин Баянхонгорчууд шилдэг найман багийн сүүл мушгиж байна. Хоёр багийн аль аль нь ялаагүй байсан тул өчигдрийн барилдаан чухал байлаа. Баян-Өлгий аймгийн толгой бөх улсын өсөх идэр начин Н.Мустафа, Баянхонгорын гол найдвар улсын харцага Н.Золбоог хамгийн сүүлийн барилдаанд давсан нь ялалтын хувь заяаг эргүүлсэн юм. Сэтгэл догдлуулсан онц содон барилдаан болсон доо.
Б.Бат