Тайландын нийслэл Бангкок хотод усанд сэлэлтийн “Age group swimming championships" тэмцээн дөрөвдүгээр сарын 6-11-нд болж байна. Энэ тэмцээний хоёр дахь өдрийн гараанд Монголын тамирчин Б.Энххүслэн 400 метрийн зайг 4:18 минутын амжилтаар туулан Б цагаа биелүүлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Мөн энэ амжилтаараа Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Б.Энххүслэн нь Тайландын Пукет хотод жилийн хугацаатай усанд сэлэлтийн бэлтгэл сургуулилт хийж буй нь ийн үр дүнгээ өгч байна.