Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн Засаг даргын 2023 оны “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/232 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах дадлага, сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Өнөөдөр нийслэлийн Татварын газар, Статистикийн газар, Боловсролын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Хотын стандарт, хяналтын газар, Бизнес инновац хөгжлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын давхардсан тоогоор нийт 390 гаруй ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.