Казахстаны Астана хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-14-нд болж байна. Энэ тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 70 кг-д Г.Ханбүргэд, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 92 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Б.Өлзийсайхан, 125 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, 55 кг-д Ч.Отгонтуяа, 57 кг-д Б.Эрдэнэсувд, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, 65 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Шоовдор, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д Э.Даваанасан, 76 кг-д Г.Ариунжаргал нар өрсөлдөх юм.
Б.Бат
Сэтгэгдэл (4)