“Пепси алтан цом” үндэсний бөхийн тойргийн барилдаан онц сонирхолтой өрнөж байна. Өчигдөр III шатны тавдугаар тойргийн барилдаанд Архангай-Төв аймгийн баг таарч “Бөх билэгт”-ийн хүчтэнгүүд 14:11-ээр ялалт байгуулжээ.
Төв аймгийн багийг ялагдал хүргэсэн гол хүчин зүйл нь эхний гурван тойрогт гарч барилдаагүй улсын начин Г.Ганжад байсан гэхэд болно. Тэр Архангай аймгийн багт гурван сул даваа бэлэглэсэн юм.
Хэрэв энэ даваануудад Г.Ганжад начин барилдаж, ядахнээ хоёр даваа нэмж авсан бол Төв аймгийн баг ялж болох байлаа. Тэр дөрөвдүгээр тойргоос барилдахад улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан С.Сүхбат нарыг давсан.
Сэтгэгдэл (2)