“Пепси алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны тавдугаар тойргийн барилдаан өчигдөр болж, Өвөрхангай, Архангай аймгийн багууд ялалт байгууллаа. Архангай тэргүүлэгчийн байраа хадгалж, Өвөрхангай гуравдугаар байрт жагссан юм. Тэгвэл өнөөдөр 20:00 цагт Баянхонгор-Баян-Өлгий аймгийн багууд өрсөлдөх шийдвэрлэх барилдаантай. Учир нь хоёр багийн амжилт тааруу байгаа тул энэ барилдаан маш чухал. Ялагдсан нь шилдэг найман багийн сүүлд бичигдэх магадлалтай байна. Энэ хоёр баг таван тойргийн байдлаар ялалт аваагүй байгаа билээ.
Баянхонгор аймгийн багт:
Улсын заан Н.Золбоо
Улсын начин Д.Цэрэнтогтох
Улсын начин Э.Батмагнай
Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Цэргийн арслан Г.Жамбалдорж
Баян-Өлгий аймгийн багт:
Улсын начин Н.Мустафа
Улсын начин Б.Баатарцол
Аймгийн хурц арслан У.Береке
Аймгийн арслан М.Еркебулан
Аймгийн заан Е.Көптилек