Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойгоо угтаж улс, аймгийн цолтны барилдаан зохион байгуулсан ба өнгөрсөн бямба гаригт хүлээн авалт болоход энэ үеэр дархан аварга Г.Өсөхбаяр аймгийнхаа түрүү бөхийн шагналыг даахаа амлав.
Дархан аварга Г.Өсөхбаяр тус аймгийн түүхт 80 жилийн ойд түрүүлж байсан бөгөөд Архангай аймгаас төрсөн дөрөв дэх дархан аварга юм. Мөн өчигдөр болсон "Алтан цом"-ын барилдаанд ялалт байгуулсан "Бөх билэгт" дэвжээний бөхчүүд шагналд авсан таван сая төгрөгөө аймгийнхаа ойн арга хэмжээнд хандивлажээ.
Сэтгэгдэл (4)