Монголын жүдо бөхийн холбоо олон улсын А болон Б зэрэглэлийн хоёр шүүгчээр бүл нэмлээ. Тухайлбал, олон улсын шүүгч болсон Х.Батхишиг нь самбо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин цолтой, мөн самбо бөхийн олон улсын шүүгч юм. Харин З.Сүхчулуун нь энэ өдрөөс IJF-ий тэмцээн уралдаан шүүх эрхтэй болж буй бөгөөд тэрбээр Азийн жүдо бөхийн холбооны Спортын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Б.Бат