"Пепси алтан цом" үндэсний бөхийн багийн барилдааны III шатны тавдугаар тойргийн эхний барилдаанд Өвөрхангай аймгийн баг Увс аймгийн багийг 14:11-ээр буулган авлаа. Ингэснээр "Их Монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд хүснэгтийн гурав руу орж, Увсын баг нэг байр ухарлаа. Тус барилдаанд Увсаас даян аварга Н.Батсуурь, харцага Ц.Мөнхбаяраас бусад нь тааруу барилдсан нь багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн. Харин эсрэг баг болох Өвөрхангайгаас харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон нарын онцгой барилдаан багтаа ялалт авчирлаа. Харцага цолондоо эзэн байлаа, тэд.
Сэтгэгдэл (1)