Монгол бөхийн ертөнцөд Сүхбат нэртэй олон сайчууд төрөн гарсны нэг болох Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбалжамцын Сүхбат өнөөдөр таалал төгслөө. Ж.Сүхбат нь 1974 онд мэндэлж, 196З оны Завхан аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин хүртэж, 2001 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн начин Да.Батжаргалд өвдөг шороодон үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн. Хожим 2008 оны Завхан аймгийн баяр наадамд улсын харцага Л.Лха-Очир (тухайн үед смын заан цолтой байв)-оор долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв.
Сэтгэгдэл (11)