“Пепси Алтан цом” үндэсний бөхийн багийн барилдааны III шатны тавдугаар тойргийн эхний барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ. Тавдугаар тойргийн салхийг хагалж, Увс-Өвөрхангай аймгийн багууд барилдах бөгөөд медалийн өрсөлдөөнд нөлөө үзүүлэх юм.
Увс аймгийн багт: Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин О.Түмэн нар барилдана.
Өвөрхангай аймгийн багт: Улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ц.Бямба-Отгон, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн арслан Т.Довчинсэмбээ, Ж.Наранбаатар нар барилдана.
Хоёр багийн тухайд аль ялсан нь гуравдугаар байрыг хадгалж үлдэх бөгөөд Увс аймгийн баг хоёр дараалан ялалт байгуулсан. Харин Өвөрхангайн хүчтэнгүүд өмнөх барилдаандаа Архангайн бөхчүүдэд ялагдсан билээ.
Онцолж хэлбэл даян аварга Н.Батсуурь “Алтан цом”-д хоёр дараалан уналгүй тав давсан ба улс, аймгийн цолтны барилдаанд дараалан үзүүрлэсэн юм.
Б.Бат
Сэтгэгдэл (1)