Энэ оны тавдугаар сарын 5-13-ны хооронд Катарын нийслэл Доха хотноо болох ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг, тамирчдын мэдүүлгийг илгээсэн байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай улс эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин оролцуулахаар болжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг,-73кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57 кг жингүүдэд хоёр, хоёр тамирчин барилдуулахаар мэдүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн -63кг жинд тамирчны нэр илгээгүй бөгөөд Б.Ганхайч бэртэлтэй байгаа аж.
Эрэгтэйчүүд
-60кг Э.Ариунболд
-66кг Б.Эрхэмбаяр, Ё.Басхүү
-73кг Б.Эрдэнэбаяр, Ц.Цогтбаатар
-81кг Г.Болор-Очир
-90кг Г.Алтанбагана
-100кг Б.Гончигсүрэн
+100кг О.Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүд
-48кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52кг Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ
-57кг Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
-70кг Б.Ням-Эрдэнэ,
-78кг О.Хүслэн
+78кг А.Адъяасүрэн нарын жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)