Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэв. Сар шинийн барилдаанаас хойшхи зургаа дахь улс, аймгийн цолтны барилдаан юм. Харин их шөвөгт улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа. Түрүү бөх Б.Пүрэвсайхан 2023 оны анхны түрүүгээ хүртсэн бол даян аварга Н.Батсуурийн энэ оны хоёр дахь үзүүр юм.
Сэтгэгдэл (3)