Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна. Сар шинийн барилдаанаас хойшхи зургаа дахь улс, аймгийн цолтны барилдаан юм. Энэ барилдааны нэгийн даваа цагтаа эхэлсэнгүй, удлаа. Учир нь тус барилдаанд бүртгүүлсэн улсын цолтой хэд хэдэн бөх ирээгүй тул дахин оноолт хийсэн байна. Бөхийн барилдааны нэгийн давааг саатуулсан улсын цолтой бөхчүүд хэн бэ? Улсын заан Б.Батмөнх, харцага О.Мөнх-Эрдэнэ, Ц.Мөнхбаяр, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, Б.Түмэндэмбэрэл нар бүртгүүлсэн боловч ирээгүй нь даанч хэнэггүй үйлдэл. МҮБХ-ны удирдлагын зүгээс дээрх бөхчүүдэд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Тасалбар авч цаг заваа зарцуулан байж бөх үзэж буй иргэдээ хүндлэх ёс зүй тэдэнд дутагдлаа. Энэ мэт хэнэггүй үйлдэл дахин давтагдахгүй гэж найдаж байна.
Б.Бат
Сэтгэгдэл (6)