Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна. Сар шинийн барилдаанаас хойшхи зургаа дахь улс, аймгийн цолтны барилдаан юм. Энэ барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудаас хамгийн түрүүнд Б.Сангисүрэн начин өвдөг шороодлоо. Улсын начин Б.Сангисүрэн өөрөөсөө 10 насаар дүү Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Хишигдаваагийн Бумбаярт уналаа. Х.Бумбаяр сумын заан цолтны барилдаанд хэдэнтээ түрүүлж үзүүрлсэн, өсөх ирээдүйтэй бөх юм. Өнөө жил Увс аймгийн баяр наадамд түрүү бөхийн тоонд зүй ёсоор орно.
Сэтгэгдэл (1)