Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна. Сар шинийн барилдаанаас хойшхи зургаа дахь улс, аймгийн цолтны барилдаан юм. Энэ барилдааны хамгийн ахмад нь 46 настай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ш.Уламбаяр. Тэрбээр нэгийн даваанд 20 нас дүү сумын заан Э.Амартүвшинг давлаа. Бөх сонирхогчид түүнд халуун алга ташилт хайрлаж байна. Аргагүй юм, Э.Амартүвшин сумын заануудын барилдаанд үзүүрлэж явсан яггүй бөх дөө. Ш.Уламбаярыг 22 настай цэргийн заан цол хүртэж байсан жил Э.Амартүвшин дөнгөж хоёр нас хүрч байсан юм.
Сэтгэгдэл (2)