“Алтан цом” үндэсний бөхийн барилдааны III шатны дөрөвдүгээр тойргийн барилдаан ид сонирхолтой болж байна. Хоёр хоногийн өмнө Увс-Баян-Өлгий аймгийн барилдаан болоход даян аварга Н.Батсуурь унаагүй өндөрлүүлсэн. Өмнөх барилдаанд мөн тав давна билээ.
Тус барилдааныг тайлбарласан улсын харцага Т.Өсөх-Ирээдүй даян аварга Н.Батсуурийн талаар хэлэхдээ “Н.Батсуурь аварга энэ цаг үед монгол бөх барилдаж байгаа бүх бөхчүүдээс хамгийн IQ өндөртэй нь байж мэднэ.
Хэнтэй яаж барилдах вэ гэдгээ тооцоолж, судалж барилддаг” гэв.
Б.Бат
Сэтгэгдэл (37)