Ардчиллын анхдагч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно. Тэмцээнд дотоод чансааны А буюу 2000, Б буюу 1700 оноотой болон чансаагүй гэсэн ангилалд болох бөгөөд өсвөрийн гурван насны ангилалаар зохион байгуулагдана. С.Зориг агсан шатартай салшгүй холбоотой бөгөөд 1996-1998 оныг хүртэл Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.