БНСУ-ын Дэгү хотод олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж, Монголын тамирчин Б.Мөнхзаяа зурагдугаар байрт орлоо. Тэрбээр 2:29.32 цагийн амжилтаар барианд орсон байна. Б.Мөнхзаяа шагналын тавцанд зогссон хоёр ази тамирчны нэг болов. Тэрбээр 5, 10, 21, 42 кг гэсэн таван зайд улсынхаа дээд амжилтыг эзэмшигч, Тайванийн “New taipei” олон улсын марафоны алтан медальт Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин, БНСУ-д зохион байгуулсан Гунсан, БНХАУ-ын Доняан, 2018 онд тус улсын Шиан, Япон, Монгол тал нутгийн, Улаанбаатар олон улсын марафон, УАШТ-ий 5000, 10.000 метрийн зайн уралдааны тэргүүн байрын эзэн юм.