Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, дөрөв давсан 16 бөхчөөс допингийн явцын үеийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээнээс нэг бөхийн хариу эерэг гарсан талаар урьдчилсан мэдээлэл гарлаа. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжиннямтай утсаар холбогдоход тэрбээр “Допингийн талаар албан мэдээлэл аваагүй байна, сонирхоогүй. Тэргүүн Ц.Магалжав мэдэж байгаа байх. Фэйсбүүкээс үзэхэд нэг бөхөөс эерэг хариу гарсан гэж мэдээлсэн байна” гэв.
Б.Бат
Сэтгэгдэл (7)