*************************************************************************************************************************************************************
ОХУ-ын Тува улсын ард түмэн алдарт бөх Аяс Монгушийн 50 насны ойг ёслол төгөлдөр, нижгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Ингэхдээ түүний 50 насны ойн нэрэмжит тэмцээнийг бөхийн таван төрлөөр зохион байгуулж, 380 гаруй бөхчүүд хүч үзжээ. Тэднээс сүмо бөхөөр 80, чөлөөт бөхөөр 97, самбо бөхөөр 77, жүдогийн төрөлд 66, үндэсний хуреш бөхийн тэмцээнд 60 тамирчин оролцсон байна.
Аяс Монгуш нь 1973 оны дөрөвдүгээр сарын 02-нд төрж, анх долоон настайгаасаа барилдаж эхэлсэн гэдэг. Тувагийн наадамд 17 удаа буюу 1991, 1992, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008 онуудад түрүүлсэн домогт бөх билээ. Мөн тэрбээр Самбо бөхийн Азийн аварга, Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын эзэн, Европын долоо, ОХУ-ын есөн удаагийн аварга билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)