Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болж, дөрөв давсан 16 бөхөөс допингийн явцын үеийн шинжилгээ авсан.
Энэхүү шинжилгээний хариу гүйцэд ирээгүй бөгөөд эерэг нэг тохиолдол илэрсэнийг МҮБХ-ны тэргүүн хэлж байна. Үүн дээр нэмэгдэх үндэслэлтэй.
Тэрхүү барилдаан болсноос хойш 48 хоногийн дараа допингийн хариуны талаар эхний мэдээлэл гарсан нь энэ юм. Допингийн шинжилгээг Монголын үндэсний бөхийн холбооны санаачлагаар авсан болохоор тус холбооноос эцэслэн хэлэх учиртай.
Шинжилгээ өгсөн 16 бөхийн тухайд улсын аварга цолтой дөрөв, арслан гурав, гарьд нэг, заан дөрөв, харцага хоёр, начин цолтой нэг бөх байгаа бол аймгийн арслан цолтой нэг шинжилгээ өгсөн.
Тэдгээр бөхчүүдийг танилцуулая.
Б.Бат