Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас Налайх дүүргийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулсан байна. Барилдаанд 64 бөх хүч үзэхэд сумын заан Б.Мөнх-Эрдэнэ түрүүлж, сумын заан Э.Энхтүвшин үзүүрлэв. Түрүү бөх Б.Мөнх-Эрдэнэ нь Хилийн цэргийн 0303 дугаар ангид алба хашдаг бол үзүүр бөх Э.Энхтүвшин Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн алба хаагч, хошууч цолтой юм. Энэ үеэр уран барилдаанч бөхийг шалгаруулахад сумын заан Б.Энхбаатар тодорчээ.
Б.Бат