Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон сонирхогчдын бокс эмэгтэйчүүдийн XIII дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид хоёр медаль хүртэж, багийн дүнгээр 11 дүгээр байр эзэлсэн билээ. Эмэгтэй тамирчид дэлхийн рингнээс анх удаа хос медальтай ирсэн нь энэ болов.
Тэмцээний 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгө, 54 кг-ын жинд М.Энхжаргал хүрэл медаль хүртэж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны шинэчилсэн журмын дагуу 1.5 сая төгрөгийг сар бүр хүртэхээр болж байна.
Задалбал, мөнгөн медаль хүртсэн Л.Алтанцэцэг сар бүр нэг сая, хүрэл медаль хүртсэн М.Энхжаргал сар бүр 500 мянган төгрөгийг насан туршдаа хүртэхээр болж байна. Гэхдээ тэдний мөнгөн урамшууллыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн олгох юм.
Б.Батжаргал
Сэтгэгдэл (8)