Сингапур улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тун өрсөлдөөнтэй, үзүүштэй болов. Монголын сагсчид алтан медаль авсан болохоор илүү амттай тэмцээн. Санаанаас гарамгүй.
Энэ төрлөөр бол манай тамирчид тивдээ төрийн дууллаа эгшиглүүлсэн удаагүй юм билээ.
Хөгжөөн дэмжигчид маань магнайгаа хагартал баярлаж байна. Сагсчдынхаа Азийн аварга болсон тэр сайхан агшиныг эргэн сануулая. FIFA-ийн гэрэл зурагчны дуранд Монголын багийн ялалт, баярын агшин ингэж буужээ.
Б.Бат