Сингапур улсад тэшүүрийн олон улсын тэмцээн энэ сарын 1, 2-ны өдрүүдэд болоход манай улсын тамирчид медалийн арвин ургац хураав. Тэмцээнд 11 орны 120 тамирчин хурд сорьход өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд Монголын тэшүүрчин Б.Гэрэлтуяа гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр холимог буухиа төрлөөр бусад орны тамирчидтай нэгдэн оролцсон юм. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд спортын дэд мастер Э.Мөнх-Эрдэнэ хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, эх орондоо ирж байна.