Энэ зун манай улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулагдах бөгөөд анх удаа болж буйгаараа онцлогтой. Энэхүү нэр хүндтэй наадамд эх орноо төлөөлөх таеквондогийн тамирчдыг сонгон шалгарууллаа.
Дархан-Уул аймагт болсон тус тэмцээнд 34 багийн 200 гаруй тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй, 55 кг-д Т.Болдбаатар, 63 кг-д Г.Чойжилжав, 73 кг-д Ш.Ингүүн, +73 кг-д Э.Цогжавхлант нар шалгарлаа.
Харин эмэгтэйчүүдийн 44 кг-д Б.Баярчимэг, 49 кг-д Ц.Гүнчинхорлоо, 55 кг-д С.Марал, 63 кг-д Г.Энхчимэг, +73 кг-д П.Удвал нар эх орноо төлөөлөн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөх эрх авлаа.